Монголчуудын авьяас, чадварыг дэлхий нийт аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн. Олон ч залуус дэлхийн алдартай шоунуудад оролцож эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваа. Тэдний нэг бол циркчин Б.Баттулга. Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Авьяаслаг Австраличууд шоунд үзүүлбэрээ амжилттай толилуулж, дараагийн шатанд шалгарчээ.

Циркчин Б.Баттулга  энэ жилийн улсын баяр наадмын нээлтэнд оролцон Төв цэнгэлдэх хүрээлэнд цугласан наадамчин олонд өөрийн үзүүлбэрээ үзүүлсэн билээ. Түүний хувьд өмнө нь “Авьяаслаг германчууд” болон “Авьяаслаг америкчууд” шоу нэвтрүүлгүүдэд оролцон хоёрдугаар шатны шилдэг 80 үзүүлбэрт шалгарч “Ноён хүчтэн” хэмээн алдаршсан юм.

Б.Баттулга нь Лас Вегас хотод үйл ажиллагаа явуулдаг “Механик цирк” компанид циркчинээр ажилладаг. Энэ удаагийн үзүүлбэртээ галтай гуалин мод нуруун дээрээ эргүүлж үзэгчид, шүүгчдийг алмайрууллаа. Түүнчлэн гуалин модноос дүүжилсэн савлуурт шүүгч болон хөтлөгчийг суулган эргүүлж олныг гайхашруулжээ.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн