Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх бага хурал болохтой холбогдуулан боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг зохицуулна

2026-08-05 17:001min
20260805-170050-file.jpeg
2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх бага хуралтай холбогдуулан нийслэлийн боловсролын байгууллагуудын үйл ажиллагааг түр хугацаагаар зохицуулна.

2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд Улаанбаатар хотод НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (COP17) зохион байгуулагдана. Энэхүү хуралд дэлхийн 197 улсын Засгийн газрын гишүүд, эрдэмтэн судлаачид, хувийн хэвшил болон иргэний нийгмийн байгууллагууд оролцож, цөлжилт, газрын доройтол, ган гачигтай тэмцэх асуудлыг хэлэлцэх юм.

Хуралтай холбоотойгоор нийслэлийн замын хөдөлгөөн, аюулгүй байдал, төрийн үйлчилгээний хэвийн ажиллагааг хангах үүднээс боловсролын байгууллагуудын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр боллоо.

Цэцэрлэгийн бүртгэлийг 2026 оны 8 дугаар сарын 10-23-ны өдрүүдэд E-Mongolia системээр явуулна.

Нэгдүгээр ангийн элсэлтийг 2026 оны 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд E-Mongolia системээр бүртгэнэ. Энэ хугацаанд сургуулиудад хүүхэд бүртгэх дэмжлэгийн баг ажиллахгүй.

Их, дээд сургуулийн хичээл 2026 оны 9 дүгээр сарын 1-нээс цахимаар эхэлж, 9 дүгээр сарын 14-нөөс танхимаар үргэлжлэх юм.

Оюутны дотуур байр 2026 оны 9 дүгээр сарын 13-наас оюутнуудыг хүлээн авах аж.

Мөн 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд нийслэлийн бүх сургууль, цэцэрлэгт элсэлт, бүртгэл болон бусад арга хэмжээ зохион байгуулахгүй байхаар зохицуулсан байна.