Замын цагдаагийн гүүрэн гарцын ажил 90 хувьтай байна

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих ажлын явц шахуу төлөвлөгөөтэйгөөр хийж байгаа гэдгийг мэргэжилтнүүд хэлсэн юм. Үндсэн гүүрийн хөдөлгөөнийг наймдугаар сарын 25-нд нээхийг хотын удирдлагууд үүрэг болгожээ.

Олимпийн гудамж, Их Монгол улсын гудамжийг холбосон дөрвөн эгнээ, 477 метрийн урттай, төмөр бетон гүүр, үндсэн гүүрийг Нарны замтай холбох нийт 1170 метрийн урт гүүр ба налуу замуудын нийт ажлын явц 72 хувьтай байна. Үндсэн гүүрийн ажлын явц 90 хувьтай гүүрэн гарцын ажил үргэлжилж байгааг нийслэлийн Авто замын хөгжлийн газраас мэдээллээ.

“Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих” төсөл нь Улаанбаатар хотыг хөгжүүлэх Ерөнхий төлөвлөгөө, Нийслэлийн Засаг даргын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан Төмөр замтай огтлолцсон зам, уулзварт томоохон төсөл юм.

БНХАУ-ын Засгийн газраас Монгол Улсын Засгийн газарт олгох урт хугацааны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлж буй уг төслийн бүтээн байгуулалтын ажлын гүйцэтгэгчээр “Хятадын Төмөр замын 20-р товчоо корпораци” ажиллаж байгаа бөгөөд Хятад, Монголын 300 гаруй инженер техникийн ажилчид есдүгээр сард үндсэн гүүр, B, C рампын хөдөлгөөнийг нээхээр ажиллаж байна.

updown.mn

Мэдээний админ

Learn More →

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн