Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн тэгш, сондгой дугаарын хязгаарлалт эхэлнэ

2026-08-03 21:001min
20260803-210038-file.jpeg
2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны хооронд Улаанбаатар хотод тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор хөдөлгөөнийг зохицуулах хязгаарлалт хэрэгжихээр боллоо.

Улаанбаатар хотод 2026 оны наймдугаар сарын 15-наас есдүгээр сарын 12-ны өдрийг дуустал өглөөний 07:00 цагаас оройн 21:00 цаг хүртэл тээврийн хэрэгслийн улсын дугаарын тэгш, сондгойгоор замын хөдөлгөөнийг зохицуулах хязгаарлалт хэрэгжихээр боллоо.

Хязгаарлалтад бүсчлэл хамаарахгүй бөгөөд бүх замд тээврийн хэрэгслийг улсын дугаарын сүүлийн орон тоогоор ангилан хөдөлгөөнд оролцуулах юм.

Тухайлбал, наймдугаар сарын 16, 18, 20, 22, 24, 26, 28, 30 болон есдүгээр сарын 2, 4, 6, 8, 10, 12-ны өдрүүдэд сүүлийн орон тэгш тоогоор (0, 2, 4, 6, 8) төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно.

Наймдугаар сарын 15, 17, 19, 21, 23, 25, 27, 29, 31 болон есдүгээр сарын 3, 5, 7, 9, 11-ний өдрүүдэд сүүлийн орон сондгой тоогоор (1, 3, 5, 7, 9) төгссөн тээврийн хэрэгсэл хөдөлгөөнд оролцоно.

Есдүгээр сарын 1-ний өдөр бүх төрлийн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор зохицуулалт хийгдсэн байна.

Энэхүү хязгаарлалтын талаар Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлжээ.