ЭМЯ: Моринга навчны нунтаг агуулсан хүнсний нэмэлтийг захиалан авахгүй байхыг анхаарууллаа

2026-07-28 22:001min
20260728-220044-file.jpeg
АНУ-ын холбогдох байгууллагаас Моринга навчны нунтаг агуулсан зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул Монгол Улсын Эрүүл Мэндийн Яам иргэдэд эдгээр бүтээгдэхүүнийг онлайнаар захиалан авахгүй байхыг зөвлөж байна.

АНУ-ын Хүнс эмийн агентлаг болон Өвчний Хяналт сэргийлэлтийн төвөөс Моринга навчны нунтаг агуулсан зарим хүнсний нэмэлт бүтээгдэхүүнээс Сальмонелла нян илэрсэн тул эдгээр бүтээгдэхүүнийг эргүүлэн татаж байна. Эргүүлэн татагдсан бүтээгдэхүүнүүд нь Live it Up, Why Not Natural, Doctor’s Pride, TNVitamins гэсэн дөрвөн брэндийн цуврал дугаартай хүнсний нэмэлтүүд юм. Эдгээр бүтээгдэхүүнүүдийг Amazon, TikTok Shop, Shein, eBay зэрэг олон улсын онлайн худалдааны сувгаар дамжуулан 80 гаруй улс орон, нутаг дэвсгэрт хэрэглэгчдэд худалдаалжээ. Монгол Улсын Эрүүл Мэндийн Яамнаас иргэдэд эдгээр тодорхой цувралын дугаартай бүтээгдэхүүнийг онлайнаар захиалан авахгүй байхыг анхааруулж байна.