Чандмань-Өндөр сумын иргэд Хөвсгөл нуурын зүүн эргийг цэвэрлэж байна
2026-06-26 08:001min

Ерөнхийлөгчийн санаачилгаар эхэлсэн Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах их цэвэрлэгээний аянд Чандмань-Өндөр сумын 120 гаруй иргэн оролцож, нуурын зүүн эргийг цэвэрлэж байна.
Ерөнхийлөгчийн санаачилгаар эхлүүлсэн Хөвсгөл нуурын бохирдлыг бууруулах, хамгаалах их цэвэрлэгээний аян дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. Энэхүү аянд Хөвсгөл аймгийн долоон сумын иргэд, малчид, төрийн албан хаагчид оролцож байгаа юм. Өнөөдөр Чандмань-Өндөр сумын 120 гаруй иргэн, малчид, төрийн албан хаагчид Хөвсгөл нуурын зүүн эргийг цэвэрлэж байна. Чандмань-Өндөр сум нь Хөвсгөл нуурын зүүн эрэг дагуу 70 гаруй километр газартай юм.
