Минжийн хилийн хэсэгт төөрсөн хилчнийг эрэн хайж олжээ

2026-06-17 18:001min
20260617-180038-file.jpeg
Минжийн хилийн хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан хилчин төөрсөн бөгөөд эрэн хайх ажиллагааг хил хамгаалах болон онцгой байдлын байгууллагууд шуурхай зохион байгуулж, 48 цагийн дараа эсэн мэнд олжээ.

Монгол, Оросын хилийн хамтарсан шалгалтын үеэр Минжийн хилийн хэсэгт үүрэг гүйцэтгэж байсан нэг хилчин төөрсөн байна. Мэдээлэл хүлээн авмагц эрэн хайх ажиллагааг шуурхай эхлүүлжээ. Эрэн хайх ажиллагаанд хил хамгаалах болон онцгой байдлын байгууллагын алба хаагчид оролцсон бөгөөд төөрсөн алба хаагчийг 48 цагийн дараа эсэн мэнд олсон байна.

Онцгой байдлын ерөнхий газар болон Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид мэргэжлийн өндөр ур чадвар гарган агаараас илрүүлэн аврах ажиллагааг амжилттай зохион байгуулсанд талархал илэрхийлж, цаашдын ажилд нь амжилт хүсье.