Зам тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” Д.Сүхбаатарын талбайд болно

2026-06-12 08:001min
20260612-080041-file.jpeg
Зам тээврийн салбарын "Нээлттэй хаалганы өдөрлөг" 6 дугаар сарын 15-17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдаж, "Автотээврийн Үндэсний төв" ТӨҮГ иргэдэд олон төрлийн үйлчилгээ үзүүлэхээр бэлтгэж байна.

Зам тээврийн салбарын “Нээлттэй хаалганы өдөрлөг” 2024 оны 6 дугаар сарын 15, 16, 17-ны өдрүүдэд Д.Сүхбаатарын талбайд зохион байгуулагдана.

Өдөрлөгийн үеэр “Автотээврийн Үндэсний төв” ТӨҮГ иргэдэд дараах үйлчилгээг үзүүлэхээр бэлтгэж байна. Үүнд: тээврийн хэрэгслийн бүртгэлийн үйлчилгээ, импортын бүртгэл, шилжилт хөдөлгөөн, улсын дугаар хадгалах, хадгалсан дугаар олгох, улсын дугаар солих, гэрчилгээ нөхөж олгох, солих, гээгдүүлсэн төмөр дугаар олгох, тээврийн хэрэгслийн лавлагаа олгох зэрэг багтана.

Мөн мэргэшсэн жолоочийн шалгалт авах, зөвлөмж өгөх, техникийн хяналтын үзлэгийг явуулын тоног төхөөрөмжөөр хийх, жуулчин тээврийн үйлчилгээний таних тэмдэг олгох үйл ажиллагаа явагдана.

Хөдөлгөөний удирдлага хяналтын төв болон хэмжилзүйн лабораторийн үйл ажиллагааг танилцуулах бөгөөд шинэ болон хуучин тээврийн хэрэгслийн үзэсгэлэн гаргах юм.

Иргэдийн санал хүсэлт, гомдлыг хүлээн авч, үйлдвэрийн газрын үйл ажиллагааны чиглэлээр сэтгэл ханамжийн судалгаа авах бөгөөд автотээврийн салбарын үйл ажиллагааны талаар мэргэжил аргазүйн зөвлөгөө өгөх аж.