Өглөөний цай уух нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг вэ

2026-06-11 08:001min
20260611-080030-file.jpeg
Судалгаагаар өглөөний цай уух эсэхээс илүү өглөөний хоолонд ямар хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд чухал нөлөөтэй болохыг тогтоожээ. Өглөө хооллодог хүмүүсийн эрүүл мэндийн үзүүлэлт илүү сайн байна.

Судалгааны баг өглөөний цай уух нь эрүүл мэндэд хэрхэн нөлөөлдөг талаар хүмүүсийн хандлагыг судалжээ. Тэдний дүгнэлтээр өглөөний хоолонд ямар хүнс хэрэглэх нь эрүүл мэндэд илүү чухал нөлөөтэй бөгөөд өглөөний цай уух эсэх нь тийм ч их ач холбогдолгүй гэж үзсэн байна.

Өглөө хооллодог хүмүүс нь хооллож даддаггүй хүмүүстэй харьцуулахад ажлын бүтээмж өндөр, дасгал сургуулилтад тогтмол оролцдог, санхүүгийн хувьд тогтвортой байх хандлагатай байжээ. Харин өглөө хооллож даддаггүй хүмүүс таргалалт, шим тэжээлийн дутагдал, чихрийн шижин болон зүрхний судасны өвчин тусах магадлал өндөртэй байсан байна.

Нөгөө талаас өглөө хооллодог хүмүүсийн бодисын солилцоо илүү сайтай, бие дэх холестерины хэмжээ бага, архаг хууч өвчин багатай байжээ. Гэсэн хэдий ч судалгааны баг өглөөний цай уух эсэхийг тухайн хүний санхүүгийн чадамжтай холбон тайлбарлах шаардлагатай гэж үзсэн байна.

Учир нь боломжийн амьдралтай хүмүүс чанартай хүнс хэрэглэдэг бөгөөд чанартай хүнс нь илүү өндөр үнэтэй, олдоц багатай байдаг. Дэлхийн хүн амын 12 хувь нь ядуурлын улмаас шим тэжээлийн дутагдалд орсон бөгөөд чанаргүй хүнс хэрэглэснээр эрүүл мэндийн асуудал үүсэх эрсдэл нэмэгддэг байна.

Мөн хүнсний хомсдол биш, хүнсний аюулгүй байдал дэлхий дахинд санаа зовоосон асуудал болж байгааг судалгааны баг онцолжээ.