Нийслэлийн төсвийн орлогыг 38 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөв

2026-06-09 13:551min
20260609-135553-file.jpeg
Нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-ын зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэж, орлогыг 38 тэрбум 430 сая төгрөгөөр нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Хэмнэсэн хөрөнгийг өвөлжилтийн бэлтгэлд зарцуулахаар төлөвлөж байна.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчаас өргөн барьсан нийслэлийн төсвийн тодотголыг НИТХ-ын зөвлөлийн 26 дугаар хуралдаанаар хэлэлцэж байна.

Хуралдаанд НИТХ-ын дарга Д.Ихбаяр, төлөөлөгч З.Төмөртөмөө, Т.Отгонболд, Г.Ууганбаяр, Б.Сэргэлэнбаатар болон Нийслэлийн Засаг Даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Б.Мөнхбат нарын холбогдох албаны хүмүүс оролцлоо.

Өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн 2026 оны төсөвт тодотгол оруулах тухай тогтоолын төсөл зэрэг 12 асуудал хэлэлцэгдэж байна.

Нийслэлийн төсвийн тодотголоор орлого 38 тэрбум 430 сая төгрөгөөр нэмэгдэхээр төлөвлөгдсөн байна.

Мөн хөрөнгийн зардлын хэмнэлтээр бий болсон 443 тэрбум төгрөгийг өвөлжилтийн бэлтгэл ажилд зарцуулахаар төлөвлөж, НЗД бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Б.Пүрэвдагва уг төсвийн тодотголыг НИТХ-аар хэлэлцүүлэхээр бэлтгэж байна.