Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Гадаад хэргийн сайд асанд “Алтан гадас” одон гардууллаа

2026-05-16 20:001min
20260516-200056-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-д “Алтан гадас” одон гардуулж, хоёр улсын стратегийн түншлэлийн харилцааг бэхжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлэв.

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх БНСУ-ын Гадаад хэргийн сайд асан Пак Жин-д төрийн дээд шагнал болох “Алтан гадас” одонг гардууллаа.

Шагнал гардуулах үеэр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын хоорондын стратегийн түншлэлийн харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэхэд Пак Жиний оруулсан хувь нэмэр, хичээл зүтгэлийг өндрөөр үнэлсэн юм.

Тэрбээр 2022 онд БНСУ-ын Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад айлчлах үеэр санаачлан хэрэгжүүлсэн олон ажлууд амжилттай хэрэгжиж байгаад талархал илэрхийлэв.

Тухайлбал, Пак Жиний санаачилга, дэмжлэгээр Улаанбаатар хотод 2025 оны арван хоёрдугаар сараас үйл ажиллагаа нь эхлэх “Монгол-Солонгосын газрын ховор металлын хамтарсан судалгааны төв” байгуулагдсан нь хоёр талын хамтын ажиллагаанд чухал ач холбогдолтойг онцоллоо.

Мөн Пак Жин Монгол Улсад ажиллах хугацаандаа МУИС, ШУТИС-ийн багш, оюутнууд болон Гадаад харилцааны яамны дипломатуудад “Хиймэл оюуны эрин үе дэх Монгол-Солонгосын шинжлэх ухааны дипломат харилцааны ирээдүй” сэдвээр лекц уншихаар төлөвлөж байгааг мэдээлэв.

Одоогоор тэрээр БНСУ-ын “Шинжлэх ухаан, технологийн дэвшилтэт хүрээлэн (KAIST)”-д зочин профессороор ажиллаж байна.