ОХУ Ялалтын баярын үеэр түр эвлэрэл зарлаж, Украин чимээгүй горим тогтоов

2026-05-05 10:001min
20260505-100028-file.jpeg
ОХУ Ялалтын баярын үеэр түр эвлэрэл зарлаж, Украины тал чимээгүй горим тогтоосон талаар мэдэгдэв. Үүний хариуд талууд харилцан байр сууриа илэрхийлсэн байна.

ОХУ-ын Батлан хамгаалах яам Ялалтын баярын үеэр буюу 5 дугаар сарын 8-9-ний өдрүүдэд түр эвлэрэл зарлаж байгаагаа мэдэгдэв. Мэдэгдэлд дурдсанаар, Украины тал энэ жишгийг дагана гэж найдаж байгааг онцолсон байна.

Үүний хариуд Украины Ерөнхийлөгч Володимир Зеленский 5 дугаар сарын 5-6-ны шөнийн 00:00 цагаас эхлэн “чимээгүй горим” зарлаж байгаагаа мэдэгдэв. Тэрбээр ОХУ-ын хэвлэл мэдээллээр дамжуулан байлдааны ажиллагааг зогсоох талаар албан ёсоор хандаагүйг онцолсон бөгөөд хүний амь илүү үнэ цэнэтэй гэж үзэж байгаагаа илэрхийлэв.

ОХУ-ын Батлан хамгаалах яам мөн Украины Ерөнхийлөгчийн Европын улс төрийн нийгэмлэгийн дээд хэмжээний уулзалтад оролцох үеэр хийсэн мэдэгдэлд хариу өгсөн байна. Зеленский уг уулзалтад оролцохдоо ОХУ 5 дугаар сарын 9-ний өдөр цэргийн техник ашиглалгүй жагсаал хийх гэж байгаа талаар хэлсэн бөгөөд үүнийг ОХУ-ын тал сүрдүүлэг гэж үзжээ.

ОХУ-ын Батлан хамгаалах яам Ялалтын баярыг тэмдэглэх үйл ажиллагааг тасалдуулах оролдлого хийх тохиолдолд Киев хотын төвд өргөн цар хүрээтэй пуужингийн цохилт өгөх болно гэж анхааруулж, иргэд болон гадаад орны дипломат төлөөлөгчдөд хотыг орхихыг сануулсан байна.