Пап Лео Улаан өндөгний баяраар энх тайвныг уриалав

2026 оны 4 дүгээр сарын 4-ний бямба гарагт Ромын пап Лео Гэгээн Петрийн сүмд болсон цуглааны үеэр дэлхий даяарх Католик шашинтнуудад Улаан өндөгний баярын мэндчилгээ дэвшүүлсэн байна. Тэрбээр дэлхий даяар өрнөж буй дайнуудын улмаас мөргөлдөөнд дөжрөхгүй байхыг уриалж, энх тайвны төлөө ажиллахыг онцолсон юм.
Пап Лео Ираны дайныг хэд хэдэн удаа шүүмжилж, үл итгэлцэл болон айдас үндэстэн хоорондын холбоог дайн, шударга бус явдлаар тасалсан гэж үзжээ. Тэрбээр католик шашинтнуудад эв найрамдал, энх тайван дэлхийн өнцөг булан бүрт цэцэглэхийн тулд шударга ёсны төлөө тэмцэж ирсэн гэгээнтнүүдийн үлгэр жишээг дагахыг уриалсан байна.
Мөн өнгөрсөн 3 дугаар сарын 29-нд Пап Лео гар нь цустай удирдагчийг хүсэлтийг Ертөнцийн эзэн хүлээн авдаггүй гэж мэдэгдсэн бөгөөд 3 дугаар сарын 31-нд АНУ-ын Ерөнхийлөгч Доналд Трампт шууд хандаж, Ираны дайныг зогсоох гарц олохыг уриалжээ.
