Словакийн Ерөнхий сайд Европын холбоонд ОХУ-д тавьсан хоригоо цуцлахыг уриалжээ
2026-04-05 16:301min

Словакийн Ерөнхий сайд Роберт Фико Европын холбоонд ОХУ-д тавьсан газрын тос, байгалийн хийн хоригийг цуцлахыг уриалж, яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлэх шаардлагатайг онцоллоо.
Словакийн Ерөнхий сайд Роберт Фико Европын холбоонд хандаж, ОХУ-д тавьсан газрын тос болон байгалийн хийн хоригийг цуцлахыг уриалжээ. Тэрбээр Унгарын Ерөнхий сайд Виктор Орбантай утсаар ярилцахдаа Европын холбоо, ялангуяа Европын комисс ОХУ-тай яриа хэлэлцээг нэн даруй эхлүүлэх шаардлагатай гэж онцолсон байна. Орбан, Фико нар Европын холбоонд ОХУ-д ээлтэй байр суурьтай бөгөөд Украины дайны улмаас Москвад тавьсан хоригийг шүүмжилдэг юм. Мөн Ираны дайны улмаас дэлхийн газрын тос, шингэрүүлсэн байгалийн хийн нийлүүлэлтийн 20 хувь дамжин өнгөрдөг Ормузын хоолойгоор бараг онгоц дамжин өнгөрөхгүй болсон нь Словак зэрэг Европын холбооны орнуудад эрчим хүч, түлшний үнийн өсөлт, дарамт үүсгэж байна.
