Монгол офицер АНУ-ын Тэнгисийн цэргийн сургуулийг амжилттай дүүргэлээ

2026-04-02 20:301min
20260402-203028-file.jpeg
Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид дэлхийн шилдэг цэргийн сургуульд суралцаж, ЗХЖШ-ын хошууч Б.Золжаргал АНУ-ын Тэнгисийн цэргийн сургуулийг магистрын зэрэгтэй төгслөө.

Монгол Улсын Зэвсэгт хүчний алба хаагчид дэлхийн шилдэг цэргийн их, дээд сургууль, академиудад шалгаран суралцаж, Зэвсэгт хүчний чадавхаараа тэргүүлэгч орны цэргийн алба хаагчидтай эн тэнцүү түвшинд бэлтгэгдэж байна.

Энэ нь Монгол Улсын Зэвсэгт хүчний гадаад харилцаа өндөр түвшинд хөгжиж бэхжсэний илрэл юм. ОХУ, АНУ, Япон, БНСУ, БНХАУ, БНТУ, БНЭУ зэрэг олон орны цэргийн шилдэг их дээд сургууль, академид Монголын офицер, ахлагч нар суралцаж байна.

Хамгийн сүүлийн жишээ нь ЗХЖШ-ын Энхийг дэмжих, цэргийн хамтын ажиллагааны хэлтсийн мэргэжилтэн, хошууч Б.Золжаргал АНУ-ын Тэнгисийн цэргийн төгсөлтийн дараах боловсрол олгох сургуулийг амжилттай дүүргэж, магистрын зэрэг хамгаалсан явдал юм.

Хошууч Б.Золжаргал нь англи, франц, орос хэлтэй бөгөөд хэлний мэдлэгээс гадна шүхрээр буух, маршид гүйх, цэргийн ёслолын жагсаалд мөрдэстэй бүсгүйчүүдийг командалж алхах зэрэг олон чадвартай офицер юм.

Тэрбээр сүүлийн жилүүдэд энхийг дэмжих ажиллагаанд гол анхаарлаа төвлөрүүлэн ажиллаж байна.

ОХУ-ын Батлан хамгаалахын яамны харьяа Цэргийн их сургуулийг англи, франц хэлний орчуулагч мэргэжлээр төгссөн бөгөөд АНУ-ын Батлан хамгаалахын Олон улсын эрх зүйн судалгааны хүрээлэнд цэргийн хуулийг боловсронгуй болгох хөтөлбөрт хамрагдаж, мөн АНУ-ын Батлан хамгаалахын хэлний институтын англи хэлний дамжааг дүүргэсэн байна.