Малын индексжүүлсэн даатгалын төлөөлөгчдөд зориулсан бүсийн сургалт Өвөрхангайд боллоо

Малын индексжүүлсэн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт орсонтой холбогдуулан Архангай, Баянхонгор, Өвөрхангай аймгийн даатгалын төлөөлөгчдөд зориулсан хууль сурталчлах, малын индексжүүлсэн даатгалын талаарх мэдлэгийг гүнзгийрүүлэх, шинэ бүтээгдэхүүн үйлчилгээг танилцуулах зөвлөгөөнийг Өвөрхангай аймгийн Хужирт суманд зохион байгуулж байна.
Үндэсний давхар даатгал ХК-аас санаачлан зохион байгуулж буй тус зөвлөгөөнд дээрх гурван аймагт малын индексжүүлсэн даатгалын үйлчилгээ үзүүлдэг зургаан даатгалын компани, Ард санхүүгийн нэгдэл, Бүрэн финанс ББСБ, Монголын адуучдын холбоо зэрэг байгууллагын төлөөлөл болох 100 гаруй төлөөлөгч оролцож байна.
Өнөөдрийн зөвлөгөө нь малын индексжүүлсэн даатгалын төлөөлөгчдөд ур чадвар, мэдлэг мэдээлэл олгох чухал сургалт болж байгаагаараа онцлог юм. МИД төсөл эхэлснээс хойш 20 жилийн хугацаанд анх удаа бүсийг хамарсан томоохон сургалт болж байгааг Баянхонгор аймгийн төлөөлөгчид онцолжээ.
Мөн Хангай бүсийн даатгалын төлөөлөгчдийн шилдэг ажилтнуудад салбарын тэргүүн шагнал гардуулсан байна.
