Эрдэнэт хотын 50 жилийн ойн нээлтийн төсөв 1.5 тэрбум төгрөг байхаар батлагдлаа

2026-03-07 17:301min
20260307-173022-file.jpeg
Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын нээлтийн төсөв 1.5 тэрбум төгрөгөөр батлагдаж, арга хэмжээг 2026 оны долоодугаар сарын 23-25-нд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Эрдэнэт хотын 50 жилийн ойн баярын нээлтийн арга хэмжээнд 1.5 тэрбум төгрөгийн төсөв батлагдсан байна. Энэхүү төсвийг 2026 оны улсын төсөвт тусгасан бөгөөд баярын үйл ажиллагааг ирэх долоодугаар сарын 23-25-ны өдрүүдэд зохион байгуулахаар төлөвлөжээ.

Наадмын ерөнхий найруулагчаар “Эм Эм Ди Эм” ХХК-ийн захирал, продюсер Б.Лхагвасүрэн, зөвлөх найруулагчаар МУУГЗ, найруулагч Д.Баярбаатар, ерөнхий продюссераар Марийнский театрын гоцлол дуучин Д.Дагвадорж нар томилогдсон байна.

Эдгээр уран бүтээлчид Эрдэнэтийн орон нутгийн уран бүтээлчдийг наадмын нээлт, хаалтын болон бусад үйл ажиллагаанд оролцуулах зарчмаар ажиллах юм.