Эмэгтэйчүүдийн дотуур хувцасны загварын “Victoria’s Secret” шоу дэлхийн загварын ертөнцийн хамгийн том шоу билээ. Харамсалтай нь энэ жил тус шоу явагдахгүй гэнэ.
“The Daily Telegraph”-д ярилцлага өгөхдөө Австралийн загвар өмсөгч Шанина Шейк “Харамсалтай нь энэ жил манай шоу болохгүй. Гэхдээ цаашдаа үргэлжилнэ гэдэгт итгэхийг хүсэж байна” гэж хэлсэн байна. “Victoria’s Secret” шоуг хүмүүсийг гадаад үзэмжээр ялгаварлан гадуурхдаг шоу гэж сүүлийн үед шүүмжилж байсан ч хаах талаар яриа гараагүй байсан.
Шоуны зохион байгуулагч Эд Разек хэчнээн шүүмжлүүлсэн ч шоундаа трансжендер, plus-size моделиудыг урихгүй гэдэг хатуу байр суурьтай хэвээр байгаа.
1995 оноос гараагаа эхэлсэн сахиусан тэнгэрүүдийн “Victoria’s Secret” шоунаас одоогийн байдлаар албан ёсны мэдэгдэл хийгээгүй байна.