2026 онд зургаан гаргийн жагсаал тэнгэрт ажиглагдана

2026-02-27 16:011min
20260227-160113-file.jpeg
2026 оны 2-р сарын 28-ны орой зургаан гаргийн жагсаал тэнгэрт харагдах бөгөөд энэ үзэгдэл огторгуйн динамик хөдөлгөөнийг бодитоор ажиглах боломж олгоно. Гаргуудын байрлал нь дэлхийгээс ажиглагдах өнцгийн үр дүн юм.

2026 оны 2-р сарын 28-ны оройн тэнгэрт Буд, Сугар, Бархасбадь, Санчир, Тэнгэрийн ван, Далай ван гэсэн зургаан гаргийн жагсаал харагдах юм. Энэхүү гаргуудын жагсаал нь одон орон сонирхогчид болон олон нийтэд огторгуйн динамик хөдөлгөөнийг бодитоор ажиглах боломж олгох ач холбогдолтой.

Гаргуудын жагсаал нь гаргууд нэг шулуунд давхцан орсон үзэгдэл биш бөгөөд дэлхийгээс ажиглагдах өнцгийн байрлалын үр дүн гэдгийг онцлох нь зүйтэй.

Цаг агаарын байдлаас хамааран Буд, Сугар, Бархасбадь, Санчир нь нүдээр шууд ажиглагдах боломж өндөр бол Тэнгэрийн ван, Далай ван нь дурангийн тусламжтайгаар харагдана.

Ажиглахдаа саадгүй, нээлттэй орчин сонгож, нар жаргаснаас хойш шууд харах нь тохиромжтой.

Гаргууд 3-5-аараа нэгэн зэрэг тэнгэрт харагдах нь харьцангуй түгээмэл үзэгдэл юм. Харин зургаан болон түүнээс дээш гараг нэгэн зэрэг ажиглагдах нь статистикийн хувьд ховор боловч хэдэн жил тутамд давтагддаг.

2026 онд ийм төрлийн бөөгнөрөл 2 болон 8-р сард, 2027 онд хоёр удаа, 2028 онд бүр 7 гараг нэгэн зэрэг харагдах боломжтой гэж одон орон судлалын тооцоолол харуулж байна. Иймд энэхүү үзэгдлийг онцгой сонирхолтой ажиглалтын боломж гэж үзэх нь зохистой боловч огторгуйн хосгүй, цорын ганц тохиолдол гэж ойлгох нь буруу юм.

Эх сурвалж: Үндэсний Шинжлэх Ухаан, Технологийн Сан