Т.Аюурсайхан маргааш суллагдах гэж байна

2026-02-27 14:011min
20260227-140101-file.jpeg
Нүүрсний хэрэгт холбогдсон Т.Аюурсайхан маргааш суллагдах бөгөөд хорих хугацаа нь дуусч байна. Давж заалдах шатны шүүх ялыг хөнгөрүүлсэн байна.

МАН-ын Бага хуралд оролцсон УИХ-ын гишүүн, Хууль зүй дотоод хэргийн сайд Б.Энхбаяр “Т.Аюурсайхан маргааш суллагдана, 2.6 жилээр хоригдох хугацаа нь маргааш дуусаж байна” гэж мэдэгдэв.

Нүүрсний хэрэгт холбогдсон МАН-ын нэр бүхий албан тушаалтнуудыг Авлигатай тэмцэх газраас саатуулан шалгаж, шүүхээс ял оноосон билээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд асан Т.Аюурсайханд анхан шатны шүүх 3 жилийн хорих ял оноосон бөгөөд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягт 5.9 жилийн хорих ял оноосон.

Давж заалдах шатны шүүхэд хандаж, ялыг хөнгөрүүлснээр Т.Аюурсайхан маргааш суллагдах бол Б.Ганхуяг ч суллагдах болсон байна.