ХДХВ-ийн халдвар нь хөдөлмөрийн насны хүмүүсийн нас баралтын шалтгаанууд дотор тэргүүлэх хэмжээнд очсон талаар ОХУ-ын Эрүүл мэндийн яамны бэлтгэсэн “Эпидемическая ситуация по ВИЧ-инфекции в России в 2018 году” тайланд дурдсан байна.
2018 оны дүнгээр ХДХВ-ийн халдвараар 20 мянга орчим хөдөлмөрийн насны буюу 18-44 насны хүн нас барсан нь хавдар, хоол боловсруулах эрхтэний өвчлөл, мэдрэлийн системийн үүдэлтэй өвчнөөр нас барсан хүний тооноос их байгаа ажээ.
Уг тайланд дурдсанаар 18-44 насны хүмүүсийн нас баралтын нэгдүгээрт, ХДХВ-ийн халдвар (15,8%), хоёрдугаарт, хорт хавдар (13,1%), гуравдугаарт, амьсгалын замын өвчин (5,4%), хоол боловсруулах эрхтэний өвчлөл (14,9%), дөрөвдүгээрт, мэдрэлийн системийн өвчлөл (3,6%), тавдугаарт, зүрхний шигдээс оржээ.
Эрүүл мэндийн яамны мэдээгээр 2018 онд ХДХВ-ийн 86 мянган шинэ халдварыг бүртгэжээ.
Эх сурвалж: РИА НОВОСТИ