Сүхбаатар аймагт цасан шуурганд төөрсөн гурван иргэнийг хилчид эсэн мэнд олжээ

Сүхбаатар аймгийн Наран сумын гурван иргэн малаа эрэхээр явж байгаад цасан шуурганд төөрсөн талаар мэдээлэл ирж, хилчид эрлийн ажиллагааг зохион байгуулан эсэн мэнд олжээ.
Сүхбаатар аймгийн Наран сумын I багийн гурван иргэн 2024 оны 02 дугаар сарын 21-ний өдөр 11 цагийн орчимд малаа эрэхээр явж байгаад цасан шуурганд төөрч сураггүй болсон тухай мэдээллийг 15:10 цагт Хилийн цэргийн 0184 дүгээр ангийн дугаар салбарт ирүүлжээ. Мэдээллийн дагуу хилчид эрлийн ажиллагааг шуурхай зохион байгуулж, 17:40 цагт төөрсөн гурван иргэнийг 350 орчим малын хамт эсэн мэнд олж, ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
