Улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлэв

2026-02-17 17:331min
20260217-173349-file.jpeg
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлэв. Тэрбээр 2022 онд улсын начин цол хүртэж, 2024 онд гэнэт нас барсан юм.

Сар шинийн барилдааны тавын даваа эхэлж байна.

Дөрвийн давааны үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх улсын начин Ө.Батзул агсны гэр бүлд хүндэтгэл үзүүлэв.

Орхон аймгийн Баян-Өндөр сумын харьяат Ө.Батзул нь 2022 оны наадмаар улсын начин Д.Хүдэрбулгаар тав давснаар улсын начин цолд хүрч байв. Тэрбээр 2024 оны наадмын дараа буюу долдугаар сарын 30-нд гэнэт нас барсан юм.

Ө.Батзул үндэсний бөхийн барилдааныг орхиж чөлөөт бөхийн төрлөөр тивийн аварга шалгаруулах тэмцээнээс хошой мөнгөн медаль хүртсэн амжилттай бөх байв.

Хүчит бөхийн барилдааны тавын даваа буюу шөвгийн 16-д дархан аварга Н.Батсуурь, улсын аварга О.Хангай, улсын арслан Э.Оюунболд, Э.Батмагнай, улсын заан М.Лхагвагэрэл, Д.Хүдэрбулга, С.Сүхбат нарын бөхчүүд үлдсэн байна. Түүнчлэн улсын цолгүй дөрвөн бөх шилдэг 16-д үлджээ.