Булган аймгийн Тэшиг сумын нутгаар зорчих иргэдийн анхааралд

2019-07-31 17:111min0
eg

Булган аймгийн Тэшиг сумын нутгаар сүүлийн 10-аад хоног орсон борооны улмаас бүх жижиг голууд үерлэжээ. Тухайлбал, өчигдрийн байдлаар Эгийн гол үерлэж, зорчих хэсэг усанд автан, эрсдэлтэй нөхцөл байдал бий болсон байна.

Цаашдаа үерийн түвшин улам нэмэгдэх тул тус нутгаар зорчих иргэд та бүхнийг тухайн цаг үед холбоо харилцаа тогтоох, бодит мэдээллийг авах, онцын шаардлагагүй бол тус чиглэлд зорчихгүй байхыг онцгойлон анхааруулж байна.

 

Сэтгэгдэл бичих

Цахим шуудан нийтлэгдэхгүй