Л.Лхагва-Очирыг Налайх дүүргийн “Хүндэт иргэн” цолоор шагналаа
2026-02-10 14:301min

Монгол Улсын Гавьяат жүжигчин Л.Лхагва-Очирыг Налайх дүүргийн "Хүндэт иргэн" цолоор шагнаж, албан ёсоор 43 дахь хүндэт иргэнээр өргөмжиллөө.
Монгол Улсын Гавьяат жүжигчин Эрдэнэ-Очирын Лхагва-Очирыг Налайх дүүргийн “Хүндэт иргэн” цол тэмдгээр шагнасан арга хэмжээ 2026 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр Налайх дүүргийн Засаг даргын тамгын газрын хүндэтгэлийн танхимд зохион байгуулагдлаа.
Шагналыг Налайх дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Н.Мандуул болон Налайх дүүргийн Засаг дарга Д.Наянбаяр нар гардуулан өгсөн бөгөөд Л.Лхагва-Очир Налайх дүүргийн 43 дахь “Хүндэт иргэн” болжээ.
