“Буянт-Ухаа 2” хороололд 972 айлын түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй иргэдийн цахим бүртгэл долоодугаар сарын 22-ны өдрөөс эхэлсэн. Тус бүртгэл нийт 14 хоог буюу наймдугаар сарын 5-ны өдрийг дуустал үргэлжлэх юм. Түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтэй ирггэдийн тоо зарласан квотын тоотой харьцуулбал хэд дахин их байгаа аж. Ямар нэгэн аргаар хамрагдчих санаа өвөрөлсөн иргэдийн санал хүсэлт цахим орчинд төдийгүй нийгэмд ч хөвөрсөөр л байна.
“Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгйү” чаддагсан бол бүгдийг нь хамруулах юмсан гэсэн төр засгийн хүсэлт ч байгаа нь мэдээж. Гэвч манайх шиг хүн амын тал хувь нь нийслэл хотдоо төвлөрчихсөн ийм улсад энэ нь тийм ч амархан шийдэгдэх асуудал биш ээ.
Энэ жилийн хувьд найман ангилал тогтоож, ахмад настан, төрийн албан хаагч, залуу гэр бүл, өрх толгойлсон эцэг эх, хувийн байгууллагад ажиллагсад болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл, гамшигт авулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн, 18 хүртэлх насны дөрөв болон түүнээс олон хүүхэдтэй гэр бүл гэсэн найман үзүүлэлтээр иргэдийг хамруулах журам батлагдсан. Маш тодорхой, тэнэг хүн ч уншаад ойлгохоор шалгуур үзүүлэлттэй гэсэн үг. Гэтэл ойрын хэдэн өдрүүдэд хотын захын үүдээр “Багш” хэмээх эрхэм алдраар халхавч хийсэн хүмүүс суулт хийж байна.
Тэд түрээсийн орон сууцны найман хувийг зургаан хувь болгож өгөхийг шаардаад зогсохгүй, 972 айлын орон сууцны квотоос шууд 200 байрыг өөрсөддөө өгөхийг шаардаж байгаа юм. Аливаа зүйл хэмжээнээсээ хэтрэхээр л утгаа алддаг. Нийгмийг соён гэгээрүүлэх, ард иргэдээ сургаж боловсруулахын төлөө сэтгэл зүрхээ зориулах ёстой ардын багш нар маань одоо цагт л юм бол мөнгө төгрөг, эд хөрөнгө ярин төрийн ордон, хотын захиргааны үүдээр хэвтэх болсон нь харамсалтай.
Цаг ингэж өөрчлөгдсөн үү, багш нарын ухамсар ингэж доройтсон уу. Тэдний энэ үйлдэл талхны мөнгөгүй аав ээжээсээ зайрмаг нэхэн чарлах учраа мэдэхгүй хүүхдүүдийг санагдуулж байгаа юм. Цалингаа нэмүүлнэ, ажиллах орчин нөхцлийг минь сайжруул хэмээн хамгийн их хашгирдаг, байсхийгээдл ажил хаядаг албан хаагч нар багш нар.
Цагдаа, эмч, онцгойгийнхон гээд тэдэнтэй ажидлхан албан хаагчид хэзээ ч ингэддэггүй билээ. Багш нарт түрээсийн орон сууцны квотоос 200-г өгчихвөл бусад ард иргэд яах болж байна. Тэгээд ч квотын асуудал Засгийн газар дээр л шийдэгдэх асуудал. Учир мэдэхгүй хүүхэд шиг дураараа аашлан санасан зүйлсээ хаанаас ч хамаагүй нэхэж бүтэхгүй зүлйиг шаардаад хэвтэж байгаа өөрсдөөсөө ичих цаг болсон юм биш үү багш нэр зүүгчид ээ.
Эх Сурвалж: Ноцтой мэдээ