Инфляцын түвшин нэмэгджээ. Тодруулбал, өнгөрсөн оны хагас жилд 7.2 хувьтай байсан инфляц энэ онд 9.6 хувьтай байна. Төв банк инфляцын түвшинг найман хувьд барихаар зорьж байгаа. Энэ оны тухайд хатуу түлш буюу нүүрс, шингэн түлш буюу шатахуун, махны үнийн өсөлт инфляцыг нэмсэн.
Тодруулбал, тавдугаар сарын 15-наас нийслэл рүү нүүрс оруулахгүйтэй холбоотойгоор өвөл, хаврын турш хатуу түлшний үнэ өссөн. Тэгвэл шатахууны тухайд дэлхийн зах зээлийн үнийн өсөлттэй холбоотойгоор дотоодод жижиглэнгийн үнэ өссөн юм. Харин махны экспорт нэмэгдэж, дотоодод эрэлт багасаж, үнэ нэмэгдсэн.