2026 оны эхний сард Монголд 21,066 жуулчин иржээ

2026 оны нэгдүгээр сарын байдлаар Монгол Улсад 21,066 жуулчин ирсэн байна. Энэ нь оны эхний сард жуулчдын урсгал тогтвортой байж, өвлийн аялал жуулчлал идэвхтэй байгааг илтгэж байна.
Улсаар нь ангилбал, хамгийн их жуулчин ОХУ-аас 9,209, БНХАУ-аас 7,161, БНСУ-аас 1,353 иржээ. Мөн Герман, Япон, Казахстан, АНУ, Турк, Беларусь, Филиппин, Австрали, Франц, Их Британи, Вьетнам, Канад, Энэтхэг, Өмнөд Африк, Хонконг, Узбекистан, Индонез зэрэг улсаас жуулчид ирсэн байна.
2025 онд жуулчдын оргил үе нь зуны улиралд тохиож байсан бол 2026 он 20 мянгаас давсан үзүүлэлттэй эхэлж, өвлийн аялал жуулчлал бодит үр дүнгээ өгч байгааг харуулж байна. Аялал жуулчлалын нэгдсэн холбооноос мэдээлснээр, өвлийн фестиваль, соёлын арга хэмжээ, онцгой байгалийн аялал нь Монголыг дөрвөн улирлын аялал жуулчлалын чиглэл болгон хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлж байна.
