Ерөнхий сайд Г.Занданшатар МҮОНТВ-ээр шууд ярилцлага хийнэ
2026-01-13 17:011min

Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 17-нд МҮОНТВ-ээр гурван цагийн турш иргэдийн асуултад хариулах шууд ярилцлага хийхээр болсон байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар энэ сарын 17-ны өдөр МҮОНТВ-ээр шууд ярилцлага хийхээр төлөвлөжээ. “Ерөнхий сайдаас асууя” нэртэй энэхүү шууд ярилцлага нь бямба гарагийн 17:00-20:00 цагийн хооронд гурван цагийн турш үргэлжлэх бөгөөд иргэдийн амьдрал, тулгамдаж буй асуудал, шийдэл болон бусад сэдвээр нээлттэй ярилцах юм.
Иргэд асуулт, саналаа И-Монголиа, D-gov.mn сайтууд болон “11-11” төвийн дугааруудаар урьдчилан илгээх боломжтой бөгөөд асуулт, санал хүлээн авах шугам энэ сарын 15-ны өдрийн 15:00 цагт нээгдэх талаар Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээлсэн байна.
