Улаанбаатарт өдөртөө ялимгүй цас орно

2026-01-11 15:011min
20260111-150114-file.jpeg
2026 оны 01-р сарын 10-ны 20 цагаас 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр Улаанбаатар хот орчмоор өдөртөө ялимгүй цас орж, хүйтний эрч суларна.

2026 оны 01-р сарын 10-ны 20 цагаас 11-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээгээр ихэнх нутгаар солигдмол үүлтэй байна.

Шөнөдөө Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар цас орж, өдөртөө Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Сэлэнгэ, Улз, Халх голын хөндийгөөр цас орж, цасан шуурга шуурна. Бусад нутгаар цас орохгүй.

Агаарын температур шөнөдөө Увс нуурын хотгор, Завхан, Заг-Байдраг голын эх, Тэс, Халх голын хөндийгөөр -32…-37 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -27…-32 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлд -10…-15 градус, бусад нутгаар -20…-25 градус хүйтэн байна.

Өдөртөө Увс нуурын хотгор, Тэс голын хөндийгөөр -20…-25 градус, Дархадын хотгор, Хэнтийн уулархаг нутаг, Завхан, Заг-Байдраг голын эх, Идэр, Эг, Үүр, Хараа, Ерөө, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсэг болон Хангайн нурууны өвөр бэлд +1…-4 градус, Их нууруудын хотгор, Алтайн уулархаг нутгаар -3…-8 градус, бусад нутгаар -8…-13 градус хүйтэн байна.

Улаанбаатар хот орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -29…-31 градус, бусад хэсгээр -23…-25 градус, өдөртөө -8…-10 градус хүйтэн байна.

Багануур орчмоор үүлшинэ, цас орохгүй. Салхи баруунаас секундэд 5-10 метр. Шөнөдөө -30…-32 градус, өдөртөө -10…-12 градус хүйтэн байна.

Тэрэлж орчмоор үүлшинэ. Шөнөдөө цас орохгүй, өдөртөө ялимгүй цас орно. Салхи баруунаас секундэд 4-9 метр. Шөнөдөө -28…-30 градус, өдөртөө -9…-11 градус хүйтэн байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээгээр 11-13-ны өдрүүдэд ихэнх нутгаар өдөртөө хүйтний эрч суларна.