Нийслэлийн Засаг даргын 2019 оны А/559 дугаар “Дуудлага худалдаа зохион байгуулах тухай” захирамж гарсантай холбогдуулан ГАЗАР ЭЗЭМШИХ, АШИГЛАХ ЭРХИЙН ДУУДЛАГА ХУДАЛДАА-г зарлаж байна.
Газар эзэмших, ашиглах эрхийн нээлттэй дуудлага худалдаа Нийслэлийн Төр захиргааны Хангарди ордны 14 давхарт хурлын зааланд 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 10 цагт нээлттэй явагдах ба дараах газруудыг худалдана.
д/д | Газрын байршил | Зориулалт | Хэмжээ | Дуудлага худалдааны анхны үнэ /төг/ |
/га/ | ||||
1 | Сонгино Хайрхан | Аж ахуйн | 2.02 | 164 732 753 |
2 | Сонгино Хайрхан | Аялал жуулчлал | 2 | 89 120 000 |
3 | Сонгино Хайрхан | Аж ахуйн | 2.02 | 90 003 200 |
4 | Сонгино Хайрхан | Хүлэмжийн аж ахуй | 1 | 27 300 000 |
5 | Сонгино Хайрхан | Хүлэмжийн аж ахуй | 1 | 27 300 000 |
6 | Налайх | Үйлдвэрлэл | 1 | 19 300 000 |
7 | Багахангай | Үйлдвэрлэл | 3 | 15 200 000 |
Дуудлага худалдааг Засгийн газрын 2016 оны 10 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар батлагдсан журмын дагуу явуулна.
Дуудлага худалдаанд оролцогчдын хүсэлтийг 2019 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 09:00 минутаас эхлэн – 2019 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн 09:30 минут хүртэл Төрийн захиргааны Хангарди ордон, 3 давхарт, Нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны Газрын менежмент, төлөвлөлтийн хэлтсийн 307 тоот өрөөнд битүүмжилсэн хайрцгаар хүлээн авах ба хайрцгийг дуудлага худалдаа явуулахаас 30 минутын өмнө хаана.
Дуудлага худалдаанд оролцоход бүрдүүлэх материал:
- Хүсэлт маягтаар гаргана.
- Иргэн бол иргэний үнэмлэхний хуулбар, аж ахуйн нэгж, байгууллага бол аж ахуйн нэгжийн гэрчилгээний хуулбар;
- Дуудлага худалдаанд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагыг төлөөлж оролцох тохиолдолд нотариатчаар гэрчлүүлсэн итгэмжлэл;
- Улсын тэмдэгтийн хураамж 12500 төгрөг;
- Дуудлага худалдааны анхны үнийн 10%-тай тэнцэх мөнгийг дэнчин болгон тушаасан баримт; /Нийслэлийн Төрийн сан банкны 100200051049 тоот дансанд тушаана. Хүлээн авагч: УБ.ГЗБАлба Дуудлага худалдаа, Зориулалт: Дэнчингийн үнэ/