Шинэ Замнал ТББ-ын дэргэдэх Зүймэл даавуун урлалын төв нь үүсэн байгуулагдсаны 15 жилийн ойн хүрээнд ДЭЛХИЙД урлагийн түвшинд хүртлээ хөгжиж буй ЗҮЙМЭЛ ДААВУУН УРЛАЛЫГ Монгол улсад таниулах, Монголын зүймэл урлалын хөгжлийг шинэ шатанд гаргах зорилготой ОЛОН УЛСЫН ҮЗЭСГЭЛЭНГ 2019 оны 08 сарын 01-03 хооронд УБ хотноо 3 дахь удаагаа УИД-н 2 давхарт зохион байгуулах гэж байна.

Үзэсгэлэнгийн гол онцлог нь Монгол, АНУ, Их Британи, Австрали, Орос, Япон, Турк, Энэтхэг зэрэг 8 улсын мэргэжлийн зүймэл урлаачдын 100 гаруй уран бүтээлийг олон нийтэд дэлгэн харуулахаас гадна тэдгээр багш нарын сургалт, мастер шоу зэрэг сонирхолтой арга хэмжээг зохион байгуулах юм.

Мөн арга хэмжээний хүрээнд Монгол, АНУ, Австрали, Турк зэрэг улсын сайхан сэтгэлт эмэгтэйчүүдийн сэтгэл гарган, хайраа шингээж урласан 150 өлгийг 2-р төрөх эмнэлэг болон хөдөө орон нутагт шинээр мэндэлсэн нярай хүүхдүүдэд бэлэглэх ажлыг зохион байгуулна

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн