2025 онд нийслэлд 190.83 км авто замын бүтээн байгуулалт хийгдэв

2025-12-31 11:301min
20251231-113032-file.jpeg
2025 онд нийслэлд 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын шинэчлэл, өргөтгөл, засварын ажил хийгдсэн бөгөөд шинэ авто зам, авто зогсоол, гүүрэн байгууламжийн бүтээн байгуулалт амжилттай хэрэгжжээ.

2025 онд нийслэлд авто замын бүтээн байгуулалтын нийт 107 төсөл хэрэгжиж, 190.83 км авто замын шинэчлэл, өргөтгөл, засварын ажил хийгдсэн байна. Тодруулбал, 65 байршилд 136.6 км авто замд шинэчлэл, өргөтгөл болон их засварын ажил хийгдэж, 42 байршилд 40.87 км шинэ авто зам баригдсан байна.

Мөн 26,122 ам метр авто зогсоол, 583 урт метр гүүрэн байгууламжийн ажил төлөвлөсөн хугацаандаа амжилттай хэрэгжжээ. Тухайлбал, Толгойтын замыг Ард Аюушийн өргөн чөлөөтэй холбосон зургаан эгнээ бүхий 3.9 км авто замын зорчих хэсгийн хөдөлгөөнийг 10 дугаар сарын 31-нд нээсэн байна.

Энэхүү авто зам нь хоёр талдаа хоёр метр өргөн явган хүний замтай юм. Мөн энэ онд Энхтайваны өргөн чөлөөний авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийгдсэн байна.

Цаашид авто замын сүлжээг өргөтгөн хөгжүүлэх, түгжрэлийг бууруулах зорилгоор “Туулын хурдны зам” төслийн бэлтгэл ажлыг хангаж ажилласан бөгөөд хотын төвөөр дамжин өнгөрөх автомашины урсгалыг сааруулах стратегийн ач холбогдолтой юм.

Мөн Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах, хотын төв рүү чиглэсэн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг сааруулах, Энхтайваны өргөн чөлөөний ачааллыг хуваалцах зорилгоор “Шинэ тойрог зам” төслийг нэг, хоёрдугаар тойрог замтай байхаар төлөвлөн хэрэгжүүлж байна.