Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчид тангараг өргөв

2025-12-25 17:011min
20251225-170112-file.jpeg
2025 онд төв болон орон нутгийн 15 хяналтын улсын байцаагч Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуульд үндэслэн тангараг өргөж, албан үүргээ шударгаар гүйцэтгэхийг санууллаа.

2025 оны 12 дугаар сарын 25-ны өдөр хяналтын улсын байцаагчдын тангараг өргөх ёслолын ажиллагаа боллоо. Энэхүү ёслолд Гадаадын иргэний, эрх зүйн байдлын тухай хууль болон Гадаадын иргэний хяналтын улсын байцаагчийн эрх олгох журмын дагуу төв болон орон нутгийн газар, хэлтсийн 15 байцаагч тангараг өргөсөн юм.

Ёслолын ажиллагаанд Гадаадын иргэн, харьяатын газрын дарга Н.Ууганбаяр оролцож, тангараг өргөсөн албан хаагчдад авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх, албан үүргээ нэр төртэй, шударгаар гүйцэтгэх, иргэн бүрт эрх тэгш хандаж төрийн албан хаагчийн нэр хүндийг өндөрт өргөхийг анхаарууллаа.

Гадаадын иргэний хяналтын улсын байцаагч нь Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомжийн хэрэгжилтэд хяналт тавьж, шалгалт хийх эрх бүхий албан тушаалтан юм. Монгол Улсын хэмжээнд 108 хяналтын улсын байцаагч гадаадын иргэдэд хяналт тавин ажиллаж байна.