МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав МАН-ын даргад нэр дэвшүүллээ
2025-11-15 16:451min

МҮХАҮТ-ын ерөнхийлөгч Б.Лхагважав МАН-ын даргад нэрээ дэвшүүлж, одоогоор хоёр хүн албан ёсоор өрсөлдөж байна. Их хурал хаалттай горимоор үргэлжилж байна.
МАН-ын даргад Монголын Үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимын ерөнхийлөгч Б.Лхагважав нэрээ дэвшүүллээ.
Тэрбээр өмнө нь МАН-ын даргад өрсөлдөхөө албан ёсоор зарласан юм.
Монгол Улсын Ерөнхий сайдаар УИХ-ын гишүүн асан Сү.Батболд алба хашиж байх үед Б.Лхагважав эдийн засгийн зөвлөхөөр нь ажиллаж байсан бөгөөд 2016 оны УИХ-ын сонгуульд МАН-аас Хан-Уул дүүрэгт нэр дэвшин өрсөлдсөн түүхтэй.
МАН-ын дарга болвол ямар бодлого барьж ажиллах талаар намын Их хурлын төлөөлөгчдөд танилцуулжээ.
Мөн УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Н.Учрал нэрээ дэвшүүлсэн бөгөөд одоогоор албан ёсоор хоёр гишүүн МАН-ын даргад нэрээ дэвшүүлээд байна.
МАН-ын Их хурал хаалттай горимоор үргэлжилж байна.
