Монголын 14 тамирчин Японы Токио хотод болох дифлимпын наадамд оролцоно

2025-11-09 10:411min
20251109-104103-file.jpeg

Дифлимпын XXV наадам 2025 оны арваннэгдүгээр сарын 15-26-ны өдрүүдэд Япон улсын нийслэл Токио хотод зохион байгуулагдах бөгөөд 81 орон 3200 гаруй тамирчин 21 спортын төрөлд өрсөлдөнө. Монгол Улсаас жүдо, чөлөөт бөх, ширээний теннис, хөнгөн атлетик, буудлага спортын төрөлд нийт 14 тамирчин оролцохоор мэдүүлжээ.

Дифлимп нь зөвхөн спортын тэмцээн төдийгүй сонсголгүй иргэдийн хэл соёлыг олон улсад таниулах, итгэл, урам зориг, өөртөө итгэх боломжийг бүтээх хөдөлгөөн юм. Тус наадмын түүх нь 1924 онд Францын Парис хотод зохион байгуулагдсан “International Silent Games” буюу сонсголын бэрхшээлтэй иргэдийн анхдугаар олон улсын тэмцээнээс эхтэй.

Монголын баг тамирчид өмнөх наадмуудаас хоёр алт, зургаан мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртэж байсан амжилттай юм.