Осол гэмтэлд өртсөн тохиолдлын 60 орчим хувийг эрчүүд эзэлж байна
2025-10-27 08:101min

Эрэгтэйчүүд амьдралын буруу дадал, хорт зуршлаас шалтгаалж осол гэмтэлд өртөх, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол өндөр байгааг Гэмтэл Согог Судлалын Үндэсний Төв (ГССҮТ)-өөс мэдээллээ.
Судалгаагаар осол гэмтлийн 60 орчим хувийг эрчүүд эзэлж байгаа бөгөөд энэ нь эрэгтэйчүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдлын талаарх асуудлыг илэрхийлж байгаа юм. Иймээс иргэдийг амьдралын буруу дадлыг арилгах, эрүүл мэндээ хамгаалах талаар анхаарч, зөв дадал хэвшлийг түгээхийг уриалж байна.
