Youtube сувагт өчигдөр (2019.07.26) олон улсын амар хуурчдын шилдэг найман бичлэг тавигдлаа. Шилдгүүдийн дунд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын алдарт хэл хуурч н.Хүүхэндүү багтсан нь монголчуудын бас нэгэн бахархал болоод байна.
Монголын язгуур урлагийн өв тээгч н.Хүүхэндүү гуай 3 настайдаа эхээс хагацаж хоцрон, ээжийгээ санасан сэтгэлдээ автаж анх 4 насандаа хэл хуурыг татаж аялгуулан тоглож сурчээ. Энэ тухайгаа тэрээр “Анх хуурдах гэж их зүдэрсэн гэсэн. Тэгж байгаад гэнэт л сурсан байдаг юм. Эхийн сэтгэлээс хийсэн юм үрийн санаанаас гардаггүй юм байна. Би ээжийнхээ хуурыг байнга биедээ авч явдаг. Миний ээжийн хуурддаг байсан хуур гэхээр одоо 100 гаруй настай” хэмээн саяхны нэгэн өдөр хэл хуурч Д.Даваасүрэнгийнд айлчлахдаа хуучлан ярьсан байдаг юм.