С.Бямбацогт: Оюутолгой төслийн үр өгөөжийн 25% нь Монголын талд, 75% нь Рио Тинто компанид ногдож байгаа. Үүнийг нэн яаралтай өөрчилнө
2025-10-23 12:431min

Анх 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээг 30 жилийн хугацаатай байгуулснаас хойш 16 жил өнгөрчээ. Тухайн үед манай улсын эдийн засаг нэлээд хүндрэлтэй байсан бөгөөд гадаадын хөрөнгө оруулалт орж ирвэл эдийн засаг томоохон тэлэлт бий болох байсан учраас гэрээг байгуулахад идэвхтэй ажилласан. УИХ-ын гишүүн С.Бямбацогт хэлэхдээ, Оюутолгой төслийн үр өгөөжийн 25% нь Монголын талд, 75% нь Рио Тинто компанид ногдож байгаа бөгөөд энэ байдлыг нэн яаралтай өөрчлөх шаардлагатайг онцлов.
2009 онд ярьж байсан тоо баримт нь төсөлд 57 хувь нь Монголын талд, 43 хувь нь гадаадын хөрөнгө оруулагчид ногдоно гэсэн байдлаар заагдсан байсан гэж дурдаж, Монголын талын эрх ашгийг хамгаалах шаардлага зүй ёсны юм гэдгийг мэдэгдсэн байна.
