“The MongolZ” баг М.Азбаяр буюу “Senzu”-г сэлгээнд суулгаж буйгаа зарлалаа

2025-10-23 10:071min
"The MongolZ" баг М.Азбаяр буюу "Senzu"-г сэлгээнд суулгаж буйгаа зарлалаа

Өдгөө 19 настай М.Азбаяр нь 2023 оны есдүгээр сарын 7-нд “The MongolZ” багийн бүрэлдэхүүнд нэгдэж байлаа. Үүнээс хойш нэгдүгээр зэрэглэлийн хоёр тэмцээнд түрүүлж, гурван тэмцээнд хоёрдугаар байр, дөрвөн тэмцээнд 3-4 дүгээр байр эзэлсэн байна.

Мөн энэ оны зургаадугаар сард АНУ-ын Остин хотод зохиогдсон “BLAST.tv Austin Major 2025” тэмцээнд дэд байрт шалгарсан нь түүний оргил амжилт юм. Баг нь М.Азбаярыг сэлгээнд суулгах шийдвэр гаргаснаар цаашдын тэмцээнд шинэ стратеги баримталж, илүү хүчтэй өрсөлдөх боломжийг бүрдүүлэхийг зорьж байна.