ТОДРУУЛГА: Нийлүүлэгч талаас шатахуун хязгаарлаж байгаа тул хомсдол үүссэн
2025-10-22 12:001min

Зарим Шатахуун Түгээх Станц (ШТС)-ын бензиний нөөц дууссанаас үүдэлтэйгээр өнгөрсөн амралтын өдрүүдээс эхлээд иргэд шатахууны эрэлд гараад буй. Нийлүүлэгч талаас шатахууны хязгаарлалт хийж байгаа нь нийлүүлэлтэд нөлөөлж, зарим газарт хомсдол үүсгэж байна.
Энэхүү мэдээлэл нь хэрэглэгчдийн санаа зовоосон асуудал болоод байгаа бөгөөд цаашид шатахууны нийлүүлэлтийг тогтвортой байлгах, аюулгүй байдлыг сайжруулах чиглэлээр нийслэлийн удирдлага, холбогдох байгууллагууд шаардлагатай арга хэмжээг авахыг уриалж байна.
