Багш нар 2.6-3.9 сая төгрөгийн цалин авч байгаа гэж Сангийн сайд Б.Жавхлан танилцууллаа
2025-10-21 18:001min

ЕБС-ийн багш нар цалингаа 3.5 сая төгрөгт хүргэхийг шаардаж, ажил хаялт зарлаад буй. Тэгвэл яг одоо Сангийн сайд Б.Жавхлан, Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Т.Аубакир, Боловсролын сайд П.Наранбаяр нар багш нарын төлөөлөлтэй уулзлаа.
Энэ үеэр Сангийн сайд Б.Жавхлан “
Залуу, шинэ багш нар үндсэн болон нэмэгдлээ тооцоод 2.681.000 төгрөг
Олон жил ажилласан багш нар үндсэн болон нэмэгдлээ тооцоод 3.830.000 төгрөг
Цэцэрлэгийн залуу, шинэ багш нар үндсэн болон нэмэгдлээ тооцоод 3.239.000 төгрөг
Цэцэрлэгийн олон жил ажилласан багш нар үндсэн болон нэмэгдлээ тооцоод 3.940.972 төгрөг авч байна” гэв.
