ДЦС 5-д шохойн чулуу ашиглаж хүхрийн хэмжээг бууруулах технологийг нэвтрүүлэхээр төлөвлөжээ
2025-10-21 15:521min

Дулааны тавдугаар цахилгаан станцын төслийг 2026 онд эхлүүлэхээр төлөвлөж байгаа бөгөөд тус станцыг Монгол Улсад анх удаа төр, хувийн хэвшлийн түншлэлээр Баянгол дүүргийн 20 дугаар хороонд 26 га талбайд 340 Гкал дулаан, 300 МВт цахилгаан үйлдвэрлэх хүчин чадалтайгаар барихаар шийдвэрлэжээ.
Тус станцад шохойн чулуу ашиглах нь хүхрийн хэмжээг бууруулах технологийг нэвтрүүлэх зорилготой бөгөөд энэ нь байгаль орчныг хамгаалах, хүхрийн давхар исэл ялгаралтыг багасгахад чухал ач холбогдолтой юм. Ингэснээр Монгол Улсын эрчим хүчний салбарт илүү цэвэр эрчим хүч үйлдвэрлэх боломж нээгдэх юм.
