Х.Нямбаатар: Нийслэлийн өмчийн Өргөө зочид буудлыг Н.Энхбаяр дарга та суллаж өгөх ёстой

2025-10-21 09:301min
Screenshot 2025-10-20 213911

Өглөөний гудамж дахь Өргөө зочид буудлыг нийслэлийн өмчид буцааж авахаар болжээ.

Энэ тухай хотын дарга Х.Нямбаатар “Өмчийн харилцааны газар болон холбогдох албан тушаалтнууд Өргөө зочид буудлыг чөлөөлж авъя. 2013, 2014 онд нийслэл өмчлөх шийдвэр нь гарсан байдаг. Монгол Улсын гурав дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын хамаарал бүхий хүмүүс Өргөө зочид буудлыг 10 гаруй жил хууль бусаар эзэмшиж байна.

Ерөнхийлөгч байсан хүн нийслэлийн өмчийн үл хөдлөх хөрөнгийг хууль бусаар авдаг, 10-20 жилийн хугацаагаар өмчилж, шударга бус байж болохгүй. Н.Энхбаяр дарга та шударгаар суллаж өгөх ёстой. Би хоёр, гурав дахь золиос болмооргүй байна. Н.Энхбаяр даргаас болж Билэгт, Батбаяр дарга ял авсан.

Өргөө зочид буудлыг чөлөөлөх хугацааг өгч байгаа. Энэ хугацаанд нийслэлийн өмчийг чөлөөлж өгөхгүй бол НИТХ-ын 45 төлөөлөгч нам харгалзахгүйгээр Өргөө зочид буудлын үүдэнд болон өмчийн маргаантай Хувьсгалт Намын байрны үүдэнд очиж, шаардаж сууна.

Мөн Н.Энхбаяр дарга Д.Сумъяабазар даргыг шахаж байгаад Хуримын ордны хойд талд 700м.кв газрыг авсан байсан, цуцална” гэв.

Өмнө нь нийслэлийн өмчид буцааж авсан III, IV хороололд байрлах шуудангийн 24 дүгээр салбарын барилгыг 1.6, эмийн үйлдвэрийн газрыг 9.3 тэрбум, Нарны Титмийн барилгын “Ж” блокийн зүүн жигүүрт байрлах объектыг 1.9 тэрбум төгрөгөөр худалдаж, нийт 12.8 тэрбум төгрөгөөр заржээ.