НӨАТ-ын буцаан олголтоосоо татвараа төлөх эсэх санал асуулга энэ сарын 20-24-нд үргэлжилнэ

2025-10-21 08:301min
nuat

Энэ оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтоосоо татвар төлөх хүсэлтийг 2025 оны аравдугаар сарын 20-24-нд ebarimt системээр хүлээн авна.

Хэрэв та

Автотээврийн хэрэгслийн албан татвар
Галт зэвсгийн албан татвар
Үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар
Газрын төлбөр /газар эзэмшигч/
Газрын үл хөдлөх эд хөрөнгийн албан татвар /газар өмчлөгч/
Малын тоо толгойн албан татвар
Авто замын байгууламж ашигласны төлбөрөө төлөх бол татварын нэхэмжлэл бүхий асуултад “Тийм” гэж хариулснаар таны хүсэлт бүртгэгдэж, татвар төлөгдөх юм.
Мөн энэ сард багтаж 2025 оны III улирлын НӨАТ-ын буцаан олголтыг иргэдийн дансанд шилжүүлэх учиртай.