Ж.Бат-Эрдэнэ: МАН-ын дарга болон ерөнхий нарийн бичгийн дарга нар өчигдөр уулзаж, намын бүлгийн хурлыг түр хойшлуулсан
2025-10-20 20:001min

Улс орны нөхцөл байдал хүнд болчихлоо. Засгийн газар уначихсан байна. Үүнд цаашдаа ямар бодлого барих ёстой талаар Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргах ёстой.
МАН-ын дарга болон Ерөнхий нарийн бичгийн дарга нар өчигдөр уулзаж, Удирдах зөвлөл болон Намын бүлгийн хуралдааныг түр хугацаагаар хойшлуулах шийдвэр гаргасан байна. Тус уулзалтын үеэр дүгнэлт гаргах асуудлыг хэлэлцсэн бөгөөд өнөөдрийн хурлыг зарлаагүй тухай мэдээлээгээ Ж.Бат-Эрдэнэ онцоллоо.
