Өнөө шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр их хэмжээний цас орж, цасан шуурга шуурна

2025-10-17 15:311min
tsag a

16-наас 17-нд шилжих шөнө Сүхбаатарын зүүн, Дорнодын өмнөд хэсгээр их хэмжээний цас орж, цасан шуурга шуурч ихэнх нутгаар хүйтрэхийг цаг уурын байгууллагаас сэрэмжлүүллээ.

Цас орсны улмаас зам даваанд мөстөлт, халтиргаа гулгаа үүсэж, үзэгдэх орчин хязгаарлагдахыг онцгойлон анхааруулав.

2025 оны 10 дугаар сарын 17-26-ныг хүртэлх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв:

Ойрын өдрүүдэд ихэнх нутгаар хүйтэн хэвээр байна.

Хур тунадас:

17-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр,
18-нд Хэнтийн уулархаг нутаг, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр,
19-нд Халх голын сав газраар,
20-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар,
22-нд Увс нуурын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар,
23-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар ялимгүй цас,
24-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар,
25-нд зүүн аймгуудын нутгийн зарим газраар цас орно.
Салхи: Ихэнх нутгаар секундэд 5-10 метр, 24, 25-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Ихэнх нутгаар шөнөдөө хүйтэн хэвээр, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир, Идэр, Тэс голын хөндийнгөөр шөнөдөө -26…-31 градус хүйтэн, өдөртөө -8…-13 градус, Алтай, Хэнтийн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -20…-25 градус хүйтэн, өдөртөө -4…-9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -9…-14 градус, өдөртөө 0…-5 градус хүйтэн байна. 20-ноос ихэнх нутгаар өдөртөө бага зэрэг дулаарна.

Улаанбаатар хот орчмын 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Хур тунадас: 18-нд ялимгүй цас орно. Бусад хугацаанд цас орохгүй.
Салхи: Ихэнх хугацаанд секундэд 5-10 метр.
Агаарын температур: Хугацааны эхээр хүйтэн шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -18…-23 градус, бусад хэсгээр -11…-16 градус, өдөртөө -4…-9 градус хүйтэн байна. 21-нээс өдөртөө бага зэрэг дулаарч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -15…-20 градус, бусад хэсгээр -9…-14 градус хүйтэн, өдөртөө -2…+3 градус дулаан байна.