“Хавдрын тулгамдсан асуудал-2025” хавдар судлаач эмч нарын эрдэм шинжилгээний хурал болно
2025-10-17 10:301min

Хавдар судлалын үндэсний төвөөс жил бүр зохион байгуулдаг “Хавдрын тулгамдсан асуудал-2025” хавдар судлаач эмч нарын эрдэм шинжилгээний хурал болно.
Тус хурлын үеэр хавдрын оношлуулалт, эмчилгээ, судалгаатай холбоотой асуудлуудыг хэлэлцэн, эмч, судлаачид мэдээлэл, туршлагаа хуваалцаж, хавдрын эсрэг шинэ аргуудыг танилцуулах зорилготой юм. Хурал нь мэргэжилтнүүдийн хамтын ажиллагааг дэмжих, шинэ мэдлэг, мэдээллийг цаашид хэрэгжүүлэх боломжийг олгох болно.