ТББХ: УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжлээ
2025-10-16 17:181min

УИХ-ын дарга Д.Амарбаясгалан чөлөөлөгдөх хүсэлт гаргаж, ТББХ УИХ-ын дарга Д.Амарбаясгалангийн ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэж 100 хувийн саналаар дэмжлээ.
Төрийн байгуулалтын байнгын хорооны хурлын эхэнд УИХ-ын дарга Д.Амарбаясгалан ямар асуулт хариултгүйгээр саналт хураалт явуулах санал гаргав.
Уг саналыг байнгын хорооны гишүүдийн олонх дэмжсэнээр үргэлжлүүлэн УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар парламентын даргын огцрох асуудлыг хэлэлцэхээр болж байна. Түүнчлэн байнгын хорооны гишүүд Д.Амарбаясгалангийн огцрох өргөдлийг 100 хувийн саналаар дэмжлээ.