О.Баасанхүү гишүүн УЕП-т хүсэлт хүргүүлжээ

2019-07-27 09:53
baasanhuu o

Шүүхэд шилжүүлэхэд бэлэн болсон, мөрдөн байцаалт нь бүрэн дууссан ЖДҮХСантай холбоотой 49 эрүүгийн хэргийн хавтаст хэрэг хаана гацав гэсэн асуултын хүрээнд Улсын ерөнхий прокурорт хүсэлт хүргүүлжээ.

Уг хүсэлтэд дээрх сантай холбоотой хавтаст хэрэг шийдэгдэхгүй удааширч, олон түмэнд хүлээлт үүсгэж байгаа нь ойлгомжгүй байна гээд, шалгаж дууссан хэрэг Прокурор мөрдөн байцаах шатанд гацааж цаг хожих нь бусдад давуу байдал бий болгож байна гэж үзэж байгаагаа илэрхийлжээ. Тэрээр холбогдох мэдээлэл, тайлбарыг ажлын 7 хоногт багтаан өөрийн нэр дээр дэлгэрэнгүйгээр нь ирүүлэхийг хүссэн байна.